08/07/2026 | Press release | Distributed by Public on 08/06/2026 18:50
Монгол Улсын Засгийн газрын "Чөлөөлье" санаачилгын хүрээнд батлагдсан "Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай" тогтоолын дагуу худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, зочлох үйлчилгээ, авто үйлчилгээ, чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ, соёл урлагийн үйлчилгээ, үйлдвэрлэл зэрэг 9 төрлийн 84 ангиллын үйл ажиллагаагаар шинэ бизнес эрхлэх тухай мэдэгдлийг төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан бүртгэж, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг LICENSE.MN зөвшөөрлийн нэгдсэн цахим системээр хэрэгжүүлэхээр болсон.
Үүнтэй холбогдуулан LICENSE.MN зөвшөөрлийн нэгдсэн цахим системээр худалдаа үйлчилгээний дээрх есөн төрлийн 84 ангиллын хүрээнд шинээр бизнес эхлүүлэх иргэн, аж ахуйн нэгжийн мэдэгдлийг хүлээн авах, бүртгэх, хянах, баталгаажуулах үйл ажиллагааны талаар мэдээлэл арга зүйн зөвлөмж өгөх цахим сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад сумдын Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг, дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн, Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, цахим үйлчилгээний мэргэжилтэн болон холбогдох байгууллагын 70 гаруй албан хаагчид хамрагдлаа.
Энэхүү систем нь Монгол Улсын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгжид олгогддог бүх төрлийн тусгай зөвшөөрөл, эрх болон зөвшөөрөл шаардах үйл ажиллагааг нэг цонх, нэгдсэн системээр дамжуулан ил тод, хүнд сурталгүйгээр эрхлэх боломжийг олгодог Зөвшөөрлийн цахим систем юм.