Ministry of Foreign Affairs of Mongolia

09/25/2026 | Press release | Distributed by Public on 09/24/2026 21:11

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

Монгол Улсын эдийн засаг, зээлжих зэрэглэл, санхүүгийн салбар болон хөрөнгийн зах зээлийн цаашдын төлөвийг хэлэлцсэн "Fitch on Mongolia 2026" арга хэмжээнд "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсын эдийн засгийн өсөлт, төсөв болон гадаад секторын нөхцөл, санхүүгийн салбарын төлөв, тогтвортой санхүүжилт, "ESG", хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж, стратегийн талаар Олон Улсын болон дотоодын санхүүгийн салбарын төлөөллүүд байр сууриа солилцов.

"Fitch Ratings"-ийн төсөөллөөр Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2026 болон 2027 онд тус бүр 5.3 хувь байх төлөвтэй бөгөөд уул уурхайн салбар, хөрөнгө оруулалт өсөлтийг дэмжихээр байна. Үүний зэрэгцээ гадаад санхүүжилтийн хамаарал, түүхий эдийн үнийн мөчлөг, экспортын төвлөрөл зэрэг хүчин зүйлс эдийн засаг, зээлжих зэрэглэлийн төлөвт нөлөөлөх эрсдэл хэвээр байгааг хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.

✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь Нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн бүтэц, төсвийн бус эх үүсвэр болон хөрөнгө оруулалтын боломжийг Олон Улсын санхүүгийн зах зээлийн нөхцөл, хөрөнгө оруулагчдын шаардлагатай уялдуулан судалж, холбогдох чиглэлээр ажиллаж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 25, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 25, 2026 at 03:11 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]