Ministry of Foreign Affairs of Mongolia

09/27/2026 | Press release | Distributed by Public on 09/27/2026 02:07

Нийгмийн эрүүл мэндийн тайлан мэдээ

2026 оны 3 дугаар улирлын байдлаар 21 арга хэмжээний хүрээнд танхим болон цахим хэлбэрээр 232 сургалтыг зохион байгуулж 8410 иргэн хамрагдсан байна. Цахимд 234 төрлөөр мэдээллийг байршуулсан. Хандалт -11994. 215 төрлийн гарын авлагыг 13642 ширхэгийг тараасан.

Халдварт бус өвчний эрт илрүүлэг, үзлэгт давхардсан тоогоор 2682. Артерийн гипертензи эрт илрүүлэг үзлэгт 1227 хүн хамрагдахаас - 1036 хамрагдаж хамралт-84,5%, үүнээс эрэгтэй- 531, эмэгтэй-505, Чихрийн шижин хэв шинж -2 эрт илрүүлэг үзлэгт 835 хүн хамрагдахаас-691 хүн хамрагдаж хамралт- 83%, үүнээс эрэгтэй- 342, эмэгтэй-349, Элэгний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгт 556 хүн хамрагдахаас-492 хүн хамрагдаж 88,4%, үүнээс эрэгтэй- 250, эмэгтэй-242, Хөхний хавдрын үзлэгт 387 хүн хамрагдахаас 406 хамралт-100%, Умайн хүзүүний хавдрын үзлэгт 84 хүн хамрагдахаас 62 хүн хамрагдаж хамралт 73.8%-тай тус тус хэрэгжиж байна.

Хаалганаас хаалганд сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгийг 2026 оны 9 дүгээр 13,14-нд Сумын эрүүл мэндийн төв үзлэгийн баг ирж ажилласан. Нийт 61 хүнийг цээжний рентгэн зураг авч сүрьеэгийн эмчийн зөвлөгөө өгч ажилласан. Мөн tubis цахим программд 61 хүний мэдээллийг оруулсан.

Явуулын амбулаторийн үзлэг зохион байгуулагдлаа. 2026 оны 9 дүгээр сарын 23,24-ний өдрүүдэд Аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг зохион байгуулагдлаа. Нийт давхардсан тоогоор 866 хүн хамрагдсан байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 27, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 27, 2026 at 08:07 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]