Ministry of Foreign Affairs of Mongolia

09/26/2026 | Press release | Distributed by Public on 09/25/2026 22:20

АНГИ БҮРД НОМЫН БУЛАН БАЙГУУЛЖ, УНШИХ СОЁЛЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА

Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026" аяны хүрээнд сурагчдын ном унших хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, унших соёлыг төлөвшүүлэх зорилгоор ЕБС-ийн анги, танхимд номын булан байгуулан ажилласан.

Тус ажлын хүрээнд 5В ангийн багш А.Алтаннавч, 8Б ангийн багш Э.Одончимэг нар ангидаа номын булан тохижуулж, сурагчдыг номтой нөхөрлүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Анги бүрд номын булан бий болгосноор сурагчдын ном унших идэвх, сонирхлыг дэмжихээс гадна номыг хайрлан хамгаалах, бусадтай уншсан номоо хуваалцах, уншсан зүйлээсээ суралцах эерэг дадлыг төлөвшүүлэх ач холбогдолтой юм.

Сурагчдынхаа унших орчныг бүрдүүлж, номын сангийн үйлчилгээг анги танхимд түгээн дэлгэрүүлэхэд идэвх санаачилгатай оролцож буй багш нартаа талархал илэрхийлье.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 26, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 26, 2026 at 04:20 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]