Ministry of Foreign Affairs of Mongolia

02/26/2026 | Press release | Distributed by Public on 02/26/2026 21:09

The draft law on amendments to the Land Law was discussed and supported.

Засгийн газрын өнөөдрийн (2026.02.25) хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хуулийн төсөлд:

Малчдад тэжээлийн ургамал тариалах зориулалтаар 5 га газрыг давуу эрхээр эзэмшүүлэх;

Малчдад өвөлжөө хаваржааны зориулалтаар 1 га газрыг үнэгүй эзэмшүүлэх;

Газар тариалангийн бүсэд иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл газар эзэмшүүлэх;

Иргэдэд газар олгох асуудлыг Засгийн газар төвлөрүүлэн шийддэг байсныг өөрчилж, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэн, иргэдэд газрыг чирэгдэлгүй, шуурхай олгох зэрэг зохицуулалтыг тусгаад байна. Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

https://mongolia.gov.mn/news/view/27476

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on February 26, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 27, 2026 at 03:09 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]