09/15/2026 | Press release | Distributed by Public on 09/14/2026 20:26
"MonICPA Leadership Academy 2026" амжилттай зохион байгуулагдлаа.
ММНБИ-ээс Чингэлтэй салбартай хамтран 2026 оны 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Premium Bolor Resort-д "MonICPA Leadership Academy" арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
"Stronger Skills, Smarter Future" уриан дор зохион байгуулагдсан тус хоёр өдрийн академид нягтлан бодох бүртгэл, санхүү, аудитын салбарын 210 гаруй мэргэжилтэн оролцож, мэдлэг туршлагаа хуваалцан, манлайлал болон хамтын ажиллагааны ур чадвараа хөгжүүлэв.
Академийн хүрээнд:
▪️СЭЗИС-ийн Доктор (PhD), Профессор Г.Батхуяг - "Шинэ нягтлан бодох бүртгэл: Өнгөрснийг тайлагнахаас ирээдүйг жолоодох руу"
▪️Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн С.Лхагвадорж - "Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, тойм"
▪️Доктор (PhD) Б.Ундрал - "Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн ажилд хиймэл оюуныг ашиглах нь"
▪️KPMG Audit LLC-ийн Executive Director, Engagement Partner, FCCA, CPA Г.Соёлмаа - "Аудитад хиймэл оюуныг ашиглах нь"
▪️Монголтакс ТМЗ ХХК-ийн Гүйцэтгэх захирал, MBA Н.Алтанзул - "Бүтээмж ба мэргэшсэн зөвлөх үйлчилгээ"
▪️JCI Монгол Академийн 4 одтой сургагч багш, Google Certified Educator У.Өэлүнзээ - "Work Smarter with Copilot" сэдвээр практик воркшоп тус тус зохион байгууллаа.
♂️ Мөн Гавж Д.Нямсамбуу санамсрын бясалгал удирдан оролцогчдод дотоод төвлөрөл, сэтгэлзүйн тэнцвэрийн ач холбогдлыг мэдрүүлэв.
Үдшийн хөтөлбөрөөр "Nomad Night" нетворкинг арга хэмжээ зохион байгуулагдаж, ART GER хамт олон оройн зоог барин, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид урлагийн гайхамшигт тоглолтоо хүргэлээ.
Оролцогчид хоёр өдрийн турш багийн ажиллагаа, бүтээлч сэтгэлгээ, манлайллын ур чадвараа хөгжүүлэн идэвхтэй оролцсон бөгөөд нийт оноогоор "Data Dragons" баг шилдэг багаар шалгарлаа.
Арга хэмжээг дэмжин хамтран ажилласан Монголтакс ТМЗ ХХК, Баланс Про Аудит ХХК, Premium Bolor Resort-ын хамт олон болон нийт оролцогчдод зохион байгуулагчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.