Ministry of Foreign Affairs of Mongolia

07/31/2026 | Press release | Distributed by Public on 07/31/2026 01:49

'ТАМГАТ ШҮТЭЭН' ТАХИЛГА, ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Их Монгол улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойн хүрээнд төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн хөгжүүлэх, соёлын өвийг хамгаалах зорилгоор "ТАМГАТ ШҮТЭЭН" тахилга, ёслолыг 2026 оны 8 дугаар сарын 5,6-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх баг, Бидэр хошууны Рашаан хадны дурсгалт газар зохион байгуулна. Та бүхнийг "Хамаг Монголын гал голомт нутаг" хэмээн түүхэн сурвалжид тэмдэглэгдсэн "Хорхунаг жибурын хөндий, Хулдгар хуны өвөр"-т хүрэлцэн ирж, байгалийн үзэсгэлэнт газар, Монголын нууц товчтоонд гардаг түүхэн газар нутагтай танилцан түүх, соёл, шинжлэх ухаан, олон нийтийн оролцоог хангасан арга хэмжээнд оролцохыг урьж байна.

QR кодыг уншуулан хөтөлбөртэй танилцана уу.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 31, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 31, 2026 at 07:49 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]