Ministry of Foreign Affairs of Mongolia

09/11/2026 | Press release | Distributed by Public on 09/10/2026 23:12

ХАМТАРСАН ЭКСПЕДИЦ ТАНКНИЙ ХЭСГҮҮДИЙГ ОЛЖ ИЛРҮҮЛЛЭЭ

Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуулын ажлаа үргэлжлүүлж байна. 250 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан баг тав хоногийн хугацаанд ажиллахдаа тулааны талбарт амь үрэгдсэн 65 дайчны шарилын үлдэцийг олж, 11 нэр төрлийн 3000 гаруй сум, галт хэрэгсэл, мина илрүүлж, аюулгүй болгосон байна.

Түүнчлэн хайгуулын явцад газрын гүнээс танкны гинжний хэсгүүдийг олсон бөгөөд ОХУ-ын шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр эдгээр нь Японы танкны үлдэгдэл байх магадлалтай ажээ.

Энэ удаагийн малтлагаар Оросын шинжээчид урьдын адилаар хээрийн нөхцөлд түр лабораторийг ажиллуулж,олдворуудыг нарийвчлан шинжилж, дайчдын хэн болохыг тогтоох болон эд зүйлсийг баримтжуулах судалгааг газар дээр нь хийж байгаа тухай мэдээллийг Халхгол сумаас ирүүллээ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 11, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 11, 2026 at 05:12 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]