09/20/2026 | Press release | Distributed by Public on 09/20/2026 01:18
Төлөвлөгөөг боловсруулахад баримталсан зарчмууд
1. Эцэг эх, багш ажилтан гээд бодлого боловсруулагч холбогдох талуудын оролцоог хангах.
2. Өмнөх стратегийн хэрэгжилтийг үнэлэх.
✓ Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалсан байх.
✓ Ил тод нээлттэй байх.
✓ Нөөц бололцоогоо тулгуурласан байх.
✓ Боловсролын талаар авч гарч буй үзэл баримтлал, хөтөлбөр Аймгийн Засаг даргын 2021-2025 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөтэй уялдуулах.
Төлөвлөгөөний хугацаа үе шат.
Энэхүү төлөвлөгөө нь 2 үе шаттайгаар хэрэгжинэ.
• Төлөвлөх бэлтгэл ажлыг хангах
• Төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагаа.
Сургуулийн хөгжлийн өнөөгийн байдал.
Сургуулийн ерөнхий мэдээлэл товч танилцуулга.
✓ Тус сургууль нь 2009 онд 2 дугаар бага сургууль нэртэйгээр байгуулагдсан.
✓ Хичээлийн байрны хүчин чадал - 320.
✓ Сурагчдын тоо - 280.
✓ Багш ажилчдын тоо - 46.
✓ Удирдлага - 4.
✓ Багш - 18.
✓ Ажилчид 24.
✓ Бүлийн тоо 13.
✓ Боловсролын тэргүүний ажилтан - 2.
✓ Багш нарын 90% нь зэрэгтэй.
- Тэргүүлэх зэрэг - 7
- Заах аргач - 4
Удирдлага зохион байгуулалт
Сургуулийн удирдлагаас тус стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого зохицуулалтаар ханган, дүн шинжилгээ хийж ажиллах бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг ажилтан бүр хэрэгжүүлж, дээд шатны байгууллагад тайлагнан дүгнэж ажиллана.
Хяналт, шинжилгээ үнэлгээ
Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн хяналт шинжилгээ үнэлгээний зорилго нь төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилтуудын хэрэгжилт, гарч буй үр дүн, үнэлгээ өгч, хүндрэл бэрхшээл, тасалдлыг арилгаж, хэрэгжих таатай нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Хяналт шинжилгээ үнэлгээг зорилт бүрт багтсан тэргүүлэх зорилтуудын хүрээнд туссан үзүүлэлтүүдийг үндэслэл болгоно.
Стратеги төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр төслүүдийн явцад хийх хяналт шинжилгээ үнэлгээг тухайн хөтөлбөр төслийн зорилго, зорилт, арга хэмжээ хийх хяналт шинжилгээ үнэлгээг тухайн хөтөлбөр төслийн зорилго, зорилт, арга хэмжээ хийх хяналт шинжилгээ үнэлгээг тухайн хөтөлбөр төслийн зорилго, зорилт, арга хэмжээний дагуу гүйцэтгэнэ. Стратеги хэрэгжүүлэх хугацаанаас хамааран тогтоосон шалгуур үзүүлэлтийн дагуу гүйцэтгэнэ. Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад хийсэн хяналт шинжилгээний дүнг цаашид авах арга хэмжээний саналын хамт сургуулийн захиргаанаас 2 жил тутамд сургуулийн багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ.
Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр
✓ Улсын болон орон нутгийн төсөв.
✓ Олон улсын байгууллагын хандив, тусламж.
✓ Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж.
✓ Иргэдийн хандив.
✓ Бусад.