Ministry of Foreign Affairs of Mongolia

09/11/2026 | Press release | Distributed by Public on 09/11/2026 05:46

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д заасны дагуу эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлтээр худалдан авах сурах бичгийг хэвлэх, борлуулах, түгээх үйл ажиллагааг зохион байгуулах хуулийн этгээдийг нээлттэй сонгон шалгаруулна.

Оролцогчид тавигдах ерөнхий шаардлага

• Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх;

• Сурах бичгийн хэвлэл, худалдаа, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлсэн туршлагатай байх;

• Сурах бичгийг шаардлагатай тоо хэмжээ, чанарын шаардлагын дагуу хэвлэх, борлуулах, хэрэглэгчдэд хүртээмжтэй түгээх санхүү, зохион байгуулалтын чадавхтай байх;

• Захиалга, борлуулалт, төлбөрийн бүртгэлийг ил тод, хянах боломжтой хэлбэрээр зохион байгуулах;

Оролцогч нь сурах бичгийг хэвлэх, санхүүжүүлэх, борлуулах, түгээх, захиалга болон төлбөр тооцоог зохион байгуулах арга, хэлбэр, хамтын ажиллагааны шийдлээ өөрөө санал болгоно.

Бүрдүүлэх материал

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;

2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

3. Ижил төстэй үйл ажиллагааны туршлагыг нотлох мэдээлэл;

4. Санхүүгийн чадавхыг нотлох баримт;

5. Сурах бичгийг хэвлэх, борлуулах, түгээх үйл ажиллагааны санал;

6. Үнийн санал, төлбөр тооцоо болон цахим бүртгэлийн шийдэл.

Сонгон шалгаруулалтыг үнэ, чанар, хүртээмж, түгээлтийн шийдэл, техникийн болон санхүүгийн чадавх, туршлага зэрэг үзүүлэлтийг харгалзан нээлттэй, ил тод, тэгш өрсөлдөөний зарчмаар зохион байгуулна.

Материал хүлээн авах

Хугацаа: 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 14:00 цаг хүртэл.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Багшийн хөгжлийн ордон, Боловсролын ерөнхий газрын 602 тоот өрөө.

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 11, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 11, 2026 at 11:46 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]