Ministry of Foreign Affairs of Mongolia

09/10/2026 | Press release | Distributed by Public on 09/09/2026 23:02

Япон улсын Хирошима хотын Иргэдийн Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчид ЦЭК-ын Ажлын албаны үйл ажиллагаатай танилцлаа.

Япон улсын Хирошима хотын Иргэдийн Хурлын дарга Takashi Nakamoto, Иргэдийн хурлын гишүүн, Олон улсын энхтайван, аялал жуулчлалын тусгай хорооны дарга Keiji Ebisu нарын 14 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Цөмийн энергийн комиссын Ажлын албаны үйл ажиллагаатай 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдөр танилцаж, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудлаар харилцан санал солилцлоо.

Талууд цаашид дэлхий нийтээр цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх бодлого, байр суурийг баттай дэмжихээ санал нэгтэй илэрхийлж, хүн ам, хүрээлэн буй орчныг цацрагийн нөлөөллөөс хамгаалах, үнэлгээ хийх асуудлаар хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр ярилцав.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 10, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 10, 2026 at 05:03 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]