Ministry of Foreign Affairs of Mongolia

08/13/2026 | Press release | Distributed by Public on 08/12/2026 19:17

“COP17”-ЫН БЭЛТГЭЛ АЖИЛ 95 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Хурал эхлэхэд зургаа хоног үлдээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна.

➡️ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр "COP17"-ын хурлын талбайд ажиллаж, "Хөх бүс"-ийн түр байгууламж, барилга угсралт, ногоон байгууламж, орчны тохижилтын ажлын явц болон захиалагчийн хяналтыг шалгалаа. Мөн үлдсэн ажлуудыг богино хугацаанд чанартай дуусгах чиглэл өглөө.

"Хөх бүс"-д Талуудын бага хурлын нэгдсэн хуралдаан, албан ёсны хэлэлцээ, сайд нарын болон өндөр түвшний уулзалт, бүс нутгийн болон хороодын хуралдаанууд болно. Улс орнууд цөлжилт, газрын доройтол, ган гачиг, бэлчээрийн менежмент, газрын нөхөн сэргээлт зэрэг асуудлаар хэлэлцэж, нэгдсэн шийдвэрт хүрэх үндсэн талбай юм.

Харин "Ногоон бүс"-д олон нийтэд зориулсан арга хэмжээ, үзэсгэлэн, форум зохион байгуулж, инновац, төсөл, технологийн шийдлүүдийг танилцуулна.

Тус хуралд 100 гаруй орны 8,000-10,000 орчим зочин, төлөөлөгч оролцох юм.

✅ Нийслэлийн өмчит "Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь "UNCCD COP17"-ын хүрээнд хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийн төсөл болон Олон Улсын хамтын ажиллагааны чиглэлээр ажиллаж, Улаанбаатар хотыг Олон Улсын хөрөнгө оруулалт, ногоон санхүүжилтийн шинэ боломжуудтай холбох үйл ажиллагаанд оролцож байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 13, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 13, 2026 at 01:17 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]