09/23/2025 | Press release | Distributed by Public on 09/23/2025 03:58
ӨЛГИЙ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 1 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД "ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ" НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН 2025.05.16 Өлгий сум Тус сургууль "гэр бүлийн үнэ цэнэ" нөлөөллийн арга хэмжээний хүрээнд төлөвлөгөө боловсруулан эцэг эх , асран хамгаалагч , багш , ажилчид болон байгууллагын эцэх эхийн зөвлөлд дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. - Сурагчдад чиглэсэн үйл ажиллагаа - Эссэ бичлэгийн уралдаан "Миний гэр бүл-миний бахархал" 5-12-р ангиудын суралцагчдад. Үүнд 363 суралцагч оролцов. - "Гэр бүлийн харилцаа, ойлголцол" сэдэвт хичээл 6-9-р ангиудын суралцагчдад - Гар зураг, постерын уралдаан 1-8 ангиудын суралцагчдад. Үүнд 28 анги оролцсон - Гэр бүлийн өдрийн тэмдэглэл хөтлөх 3-9-р ангиудын суралцагчдад 206 суралцагч хөтөлсөн байна. - "Миний ээж, аавын мэргэжил" илтгэлийн өдөр бүх ангиудад. Үүнд ахлах дунд ангиудаас 28 сурагч оролцов. - Багш, ажилчдад чиглэсэн үйл ажиллагаа - " Гэр бүлийн орчинд тулгардаг сэтгэл зүйн асуудлууд" сургалт зохион байгуулсан.Үүнд 130 багш, ажилчид оролцов. - "Сургуулийн ба гэр бүлийн уялдаа" туршлага уулзалт зохион байгуулсан. Үүнд 126 багш, ажилчид оролцсон. - Эцэг эхчүүдэд чиглэсэн үйл ажиллагаа - " Гэр бүлийн харилцаа ба хүүхдийн хөгжил " эцэг эхийн уулзалт. Үүнд 395 эцэг эх асран хамгаалагч оролцов. - "Хүүхэдтэй хамт нэг өдөр " нээлтэй өдөр зохин байгуулсан. Үүнд 309 эцэг эх асран хамгаалагч оролцсон. Уг нөлөөллийн ажлын үр дүн: - Сурагчид гэр бүлийн үнэ цэнийг илүү ойлгож, өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарласан. - Эцэг эхчүүд хүүхэдтэй харилцах харилцаандаа өөрчлөлт хийж эхэлсэн. Байгууллагын цахим хаяг, цахим хуудсаар дамжуулан "Гэр бүлийн үнэ цэнэ" нөлөөллийн арга хэмжээний хүрээнд зохион явуулсан арга хэмжээний талаарх мэдээллийг олон нийтэд сурталчлан таниулав.