08/27/2026 | Press release | Distributed by Public on 08/26/2026 19:48
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар "Сүхбаатар хөгжил-ҮТП" ОНӨААТҮГ-тай хамтран ажиллаж буй дундын хоршоодод хөнгөлөлттэй зээл олгох, эргэн төлүүлэх, хяналт тавих журмыг хэлэлцлээ.
Уг журам нь хоршоодын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байр болон орон нутгийн эдийн засгийн идэвхийг дэмжих, зээлийн төсөл сонгон шалгаруулалтыг тодорхой шалгуураар зохион байгуулах, санхүүжилтийн зарцуулалт болон эргэн төлөлтөд хяналт тавихад чиглэсэн.
Журмын төслийг хуралд оролцсон Төлөөлөгчдийн 82.4 хувийн саналаар дэмжсэнээр энэ удаагийн хурал өндөрлөв.