02/26/2026 | Press release | Distributed by Public on 02/27/2026 01:16
Ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх чиглэлээр Хеликобактерийн халдварыг илрүүлэх, бууруулах зорилготой бүсийн хэмжээний төсөл хэрэгжихээр болж, бэлтгэл ажлууд эхлээд байна.
Төсөл нь дараах гурван үе шаттайгаар зохион байгуулагдана. Үүнд:
- Хеликобактерийн халдвар илрүүлэх шинжилгээг түүврийн аргаар зохион байгуулах;
- Шинжилгээний үр дүнг нэгтгэн боловсруулж, мэргэжлийн байгууллагын түвшинд нягтлан дүн шинжилгээ хийх;
- Судалгааны дүн, боловсруулсан мэдээлэлд үндэслэн урьдчилан сэргийлэх, эмчилгээний болон зохион байгуулалтын цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх.
Энэхүү төслийн зорилго нь хеликобактерийн халдварыг эрт илрүүлж, нотолгоонд суурилсан арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх замаар ходоодны хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахад оршино.
Төслийн онцлог нь Япон Улсын TOPPAN Holdings Inc. компанийн анагаах ухааны оношилгоо болон дижитал технологийг уялдуулан ашиглаж буй явдал юм. Тус компанийн өнгө таних дэвшилтэт технологид суурилсан шийдлийг нэвтрүүлснээр шинжилгээний хариуг ухаалаг гар утсаар нарийвчлалтай унших, өгөгдлийг шуурхай дамжуулах, боловсруулах боломж бүрдэж байна. Ингэснээр шинжилгээний үйл явцын зардлыг бууруулж, гүйцэтгэлийн хурдыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдэд илүү хялбар, хүртээмжтэй байдлаар хүргэх боломж нээгдэж байна.