President of Mongolia

07/15/2025 | Press release | Distributed by Public on 07/14/2025 22:35

Гуравдугаар Чарльз хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

2025/07/15 12:18:18

Гуравдугаар Чарльз хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гуравдугаар Чарльз хаан баярын мэндчилгээ дэвшүүллээ.

МЭНДЧИЛГЭЭНД:

"Танд болон танай ард түмэнд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна.

Хоёр улсын бат бөх харилцаанд миний бие сэтгэл хангалуун байдаг бөгөөд найрсаг харилцаагаа улам бэхжүүлэхийн төлөө байна. Дэлхий нийтэд нүүрлэж буй уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны чиглэлээр манай хоёр улс хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт туйлын итгэлтэй байна.

Танд болон Монголын нийт ард түмэнд сайн сайхан бүхнийг ерөөе.

President of Mongolia published this content on July 15, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 15, 2025 at 04:35 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at support@pubt.io