11/11/2025 | Press release | Archived content
2025 оны 11-р сарын 11, 12-ны өдрүүдэд Сумын ИТХ-ын ажлын алба, Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн хяналтын зөвлөлийн төлөөлөл Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн зориулалт, ашиглалтын явцад хяналт шалгалтыг зохион байгуулсан. Хяналт, шалгалтад 3 аж ахуй нэгж, 3 хоршоо, 4 иргэн хамрагдсан бөгөөд төсөлд тусгагдсан ажлын байр бий болгоогүй, зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөөгүй зөрчил илэрсэн.
ХХС-аас зээл авсан иргэдээс гарсан саналд ажлын байр бий болгосон боловч ажиллах хүчин байхгүй, ажиллаж байгаа иргэд нь тогтвор сууршилтай ажиллахгүй байгаагаас нийгмийн даатгалын төлөх боломжгүй байна гэсэн санал ирсэн.
Хэвийн төлөлттэй зээлдэгч 6, гэрээний хугацаа хэтэрсэн 2 зээлдэгч, гэрээ дуусгавар болсон 2 зээлдэгч байна.
Эдгээр зээлдэгч нарт зээлийн эргэн төлөлтийн талаар зөвлөгөө, албан мэдэгдэл хүргүүлж ажиллаа.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Хууль, эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн:Д.Энхтуяа, Холбоо барих утас:99265424, Цахим шуудан: [email protected]