02/23/2026 | Press release | Distributed by Public on 02/23/2026 19:14
Завхан аймаг - Богдын гол
Улиастай сумын Богдын голын усны түвшин буурч, зарим хэсэг нь хөлдөөгүй бага хэмжээний цүнхээлд үлдсэн загаснууд нэг дор олноор бөөгнөрч, хүчилтөрөгчийн дутагдал болон хөлдөлтийн нөлөөгөөр загас үхсэн, цаашид хорогдох эрсдэлтэй байна гэх иргэдийн мэдээллийн дагуу тус газарт ажиллалаа.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Богдын голоос Чигэстэй голын Харзанд загасыг яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд Завхан аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдлын байгууллагын 5 алба хаагч, 30 гаруй иргэн оролцож, ховордож буй Завханы ирээлж, Монгол хадран зэрэг хоёр зүйлийн загасыг илүү аюулгүй бүс рүү шилжүүлэн хамгаалж байна. Цаашид гол, мөрний усны түвшин болон цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан хамгаалалтын арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байна.