Ministry of Foreign Affairs of Mongolia

08/03/2026 | Press release | Distributed by Public on 08/02/2026 21:51

Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгааллаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.07.27-2026.08.03) нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 56 иргэний амь насыг авран хамгааллаа.

Нийт дуудлагын 56 нь обьектын гал түймэр, 13 нь үер, нэг нь хүчтэй салхи шуурга, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 25 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 03, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 03, 2026 at 03:52 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]