02/02/2026 | Press release | Distributed by Public on 02/02/2026 22:04
Монгол Улсын нийслэл, 21 аймгийн төвийн агаарын чанарын мэдээллийн ил тод байдал, олон нийтэд хүртээмжтэй байдлыг шинэ шатанд гаргах agaar.gov.mn нэгдсэн платформ нэвтэрлээ. Тус платформ нь Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд суурилуулсан олон улсын жишигт нийцсэн агаарын чанарын автомат станцуудын мэдээллийг бодит цагийн горимоор нэгтгэн хүргэх боломжийг бүрдүүлж байна. Агаар дахь хүхэрлэг хий, азотын ислүүд, РМ2.5, РМ10 тоосонцор, озон, нүүрстөрөгчийн дутуу исэл болон цаг уурын үндсэн үзүүлэлтүүдийг MAMIS программын тусламжтайгаар боловсруулж, олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр хүргэж байгаа нь платформын гол онцлог юм.