Ministry of Foreign Affairs of Mongolia

09/26/2026 | Press release | Distributed by Public on 09/26/2026 01:45

АЙРАГ СУМАНД ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЯВАГДАНА.

Айраг сумын Засаг даргын 2026 оны А/144 дүгээр захирамжийг үндэслэн дор дурдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх эрхийн цахим дахин дуудлага худалдааг зарлаж байна. Газар эзэмших эрхийн цахим дахин дуудлага худалдаа 2026 оны 10-р сарын 22-ны өдрийн 09 цаг 00 минут 00 секундэд эхэлж 15 цаг хүртэл цахим хэлбэрээр явагдана.

Цахим дахин дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх , ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам"-ын дагуу явуулах ба ялагчтай дээрх журам болон Монгол Улсын "Газрын тухай" хуулийн дагуу гэрээ байгуулна.

Цахим дахин дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг www.mle.mn сайтаар дуудлага худалдаа явагдахаас ажлын 5 хоногийн өмнөөс хүлээн авч эхлэн дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдрийн 15:00 цаг хүртэл бүртгэнэ. 15:00 цагт бүртгэл автоматаар хаагдана.

Цахим дахин дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:

1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар / дүрэм/ ;

2. /Төрийн сан банк 100060000967 тоот дансанд тушаана/ хүлээн авагч "До. Газрын дуудлага худалдааны орлого" утга: оролцогчийн нэр, РД бичнэ. Мөн банканд тушаасан тамгатай баримтын зургийг илгээнэ үү.

3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;

4. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.

5. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг /itax.mta.mn- ээр төлбөрийн даалгавар үүсгэн төлнө/ мөн банканд тушаасан тамгатай баримтын зургийг илгээнэ үү.

Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn сайт, Дорноговь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын цахим сайт, Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын тамгын газрын цахим сайт, Айраг сумын Газрын даамлаас 95060719 утсаар лавлана уу.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 26, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 26, 2026 at 07:45 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]