02/22/2026 | Press release | Distributed by Public on 02/23/2026 00:59
Мандал-Овоо сумын Эхчүүдийн анхааралд: ️️️ "ЭХИЙН АЛДАР" ОДОНГИЙН МАТЕРИАЛ АВЧ ЭХЛЭЛЭЭ.
❇️ 2026 онд шинээр "Эхийн алдар" одон авах эхчүүд 2026.02.12-2026.03.13-ны хооронд холбогдох материалыг бүрдүүлэн Мандал-Овоо сумын ЗДТГ-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн М.Бямбацэрэнд авчирч өгнө үү! Лавлах утас 85979213
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар зарлигаар "Эхийн алдар" одонгоор шагнах журмын дагуу:
-6 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд "Эхийн алдар" I зэргийн одонгоор, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг "Эхийн алдар" II зэргийн одонгоор шагнана. (Хамгийн бага хүүхэд 05 дугаар сарын 01-ний өдөр буюу түүнээс өмнө 1 нас хүрсэн байх) Бүрдүүлэх материал:
✅ Одонгоор шагнагдах эхийн анкет, иргэний үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар эсхүл түүний лавлагаа,
✅Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар эсхүл түүний лавлагаа,
✅-Хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай харьяа Эрүүл мэндийн байгууллагын албан тоот,
✅ 3 хүртэлх насны хүүхэд үрчлэн авсан бол түүний лавлагаа,
✅-Хүүхэд нэг ба түүнээс дээш настай нас барсан бол нас барсны гэрчилгээний баталгаажуулсан хуулбар эсхүл лавлагаа