12/15/2025 | Press release | Distributed by Public on 12/14/2025 22:21
Аймгийн Засаг даргын 2024 оны А/679 захирамжаар батлагдсан "Жендэрийн мэдрэмжтэй сум, байгууллага" шалгаруулах болзлын дагуу орон нутаг болон байгууллагадаа жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааг бэхжүүлэн ажиллаж буй сум, байгууллагуудыг шалгаруулж, урамшууллаа. "ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ СУМ"-аар:
1. Баянцогт сумын Засаг даргын Тамгын газар
2. Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газар шалгарсан бол
ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ БАЙГУУЛЛАГА"-аар:
1. Аймгийн Цагдаагийн газрын хамт олон
2. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хамт олон
3. Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамт олон тус тус шалгарлаа. Эдгээр сум, байгууллагууд нь ажлын байрыг албан хаагчид, тэдний гэр бүл, нийгмийн бүлгүүдийн ялгаатай хэрэгцээг харгалзан, ажил-ар гэрийн тэнцвэрийг хангахад чиглүүлж, жендэрийн мэдрэмжтэй хөгжүүлэн ажиллаж байна.