09/17/2026 | Press release | Distributed by Public on 09/16/2026 21:03
2026 оны 09 сарын 15-ны өдөр Говь Гурвансахйханы БЦГ-ын хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн Б.Батгэрэл, мэргэжилтэн Т.Ганчулуун, байгаль хамгаалагч Д.Баярсайхан, Н.Жаргалсайхан, жолооч П.Батбаатар нар орчны бүсийн сумтай хамтын ажиллагааг сайжруулах, байгууллагын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Булган суманд ажиллаж тус сумын төрийн албан хаагчдад байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл, Орчны бүсийн зөвлөлийн төлөөлөлд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
Мөн тус сумын дунд сургуулийн 98 сурагчдад Тусгай хамгаалалттай газарт явагдаж байгаа аялал жуулчлал, хог хаягдлын талаар сургалт зохион байгуулан, гарын авлага тарааж ажиллаа.