09/11/2026 | Press release | Distributed by Public on 09/11/2026 03:21
"Эрсдэлгүй Өвөрхангай" аппликейшнээр дамжуулан иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, мэдээллийн дагуу Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Ажлын хэсэг нь иргэдээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр холбогдох газар, байршилд хяналт шалгалт хийж, илэрсэн эрсдэл, зөрчлийг арилгуулах, цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
Таны ирүүлсэн санал, мэдээлэл бүр эрсдэлгүй, аюулгүй Өвөрхангайг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулна.
Эрсдэлийг харсан бол мэдээлээрэй. Хамтдаа эрсдэлгүй Өвөрхангайг бүтээе!