Ministry of Foreign Affairs of Mongolia

09/23/2026 | Press release | Distributed by Public on 09/22/2026 19:14

'Ерөнхийлөгчийн тэтгэлэг-2100' хөтөлбөрт А.Азбаяр шалгарлаа.

Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрийн нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлэгт хөтөлбөрийн 2024 оны бэлтгэл хөтөлбөрийн эзэд тодорлоо. Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан журмын шалгуурыг хүний оролцоогүйгээр шалган, болзол хангасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв гаргадаг. Автоматаар шүүж гаргасан шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Нийслэлийн боловсролын газар болон аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газраар баталгаажуулан ирүүлсэн Боловсролын яамны 1/1289 тоот албан бичгийг үндэслэн нийт 338 хүүхдийн нэрийг зарлаж байна. Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн суралцагчид бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамааран аль улсын ямар их сургуульд сурах нь шийдэгдэнэ. 338 шилдэгт шалгарсан А.Акбаяртаа сурлагын өндөр амжилт хүсье

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 23, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 23, 2026 at 01:14 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]