President of Mongolia

07/15/2025 | Press release | Distributed by Public on 07/14/2025 21:58

БНСУ-ын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

2025/07/15 11:42:52

БНСУ-ын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён мэндчилгээ дэвшүүллээ.

МЭНДЧИЛГЭЭНД:

"Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,

Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье.

Монгол, Солонгос улсын өнгөрсөн хугацаанд бүтээсэн харилцан итгэлцэл, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Бидний идэвхтэй харилцаанд суурилж, иргэд хоорондын нөхөрлөл ч улам бэхжихийн ерөөл дэвшүүлье.

Монгол Улсад энх тайван, хөгжил цэцэглэлт, Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, Монголын ард түмэнд аз жаргал хүсэн ерөөе" гэжээ.

President of Mongolia published this content on July 15, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 15, 2025 at 03:58 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at support@pubt.io