Ministry of Foreign Affairs of Mongolia

09/25/2026 | Press release | Distributed by Public on 09/24/2026 23:46

БАЙГАЛИЙН ХИЙН ТҮЛШНИЙ ХАНГАМЖ, ХИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭР” ТӨСЛИЙН САНАЛЫГ ХҮЛЭЭН АВЛАА

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх "Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр" төслийн хувийн хэвшлийн түншлэгчтэй хэлэлцээ хийж, сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулах ажлын хүрээнд төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12:00 цагт хаагдлаа.

Ажлын хэсгийн зүгээс төслийн санал хүлээн авсан талаарх ерөнхий мэдээлэл, тогтоосон хугацаанд санал ирүүлсэн оролцогчдын нэр, саналын бүртгэл болон холбогдох бусад мэдээллийг танилцуулсан юм.

Тус төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх сонирхолтой дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, EPC гүйцэтгэгч, санхүүгийн байгууллага болон консорциумуудын оролцох сонирхлыг (Letter of Interest, LOI) 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авахаар зарласан ба дээрх хугацаанд гурван аж ахуй нэгж оролцох сонирхлоо илэрхийлсэн.Үүнд:

• 
"Юу Би Метан" ХХК 


• "Tianjin Zhongchang Construction Engineering" Co., Ltd 


• "Shandong Futai Construction Engineering" Co., Ltd


 Дээрх аж ахуйн нэгжүүдээс өнөөдөр "Tianjin Zhongchang Construction Engineering" Co., Ltd төслийн саналаа ирүүлэв.

Төслийн саналын иж бүрдэл, хүчинтэй байдал, үндсэн шаардлага, техникийн болон санхүүгийн саналын агуулгыг ажлын хэсэг дараагийн шатанд батлагдсан аргачлал, шалгуур үзүүлэлт болон үнэлгээний дагуу хянан үзэн үнэлж, хэлэлцээрийн холбогдох баримт бичгийн дагуу тогтоосон хугацаанд төслийн санал ирүүлсэн оролцогчтой түншлэлийн гэрээ болон холбогдох бусад гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээрийг эхлүүлнэ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 25, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 25, 2026 at 05:46 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]