Ministry of Foreign Affairs of Mongolia

06/12/2025 | Press release | Distributed by Public on 06/12/2025 04:24

ШИМЭГЧ ХОРХОЙ ГЭЖ ЮУ ВЭ

Малын бие махбодод шимэгчлэн амьдарч, шим тэжээлийг нь сорж, дархлааг сулруулдаг амьд биет юм. Тэдгээр нь:

• Гадаад паразитууд /экто/ - хачиг, бөөс, бэтэг, ялаа, ширх

• Дотоод паразитууд /эндо/- шимэгч нэг эстэн, элэг, уушги, гэдэсний шимэгч хорхойнууд

Шимэгч хорхойн өндөгний төрлүүд:

  • Нэг бүрхүүлтэй (thin-shelled) - эмзэг, хурдан мууддаг

  • • Хоёр бүрхүүлтэй (thick-shelled) - байгальд тэсвэртэй, илүү удаан амьдрах чадвартай Туулгалтын арга хэмжээнд малаа хамруулах тохиромжтой хугацаа: • Хавар (IV-V сар) - өвлийн дараах шимэгчийн дахин идэвхжил эхлэхээс өмнө.

  • • Намар (IX-X сар) - өвөлд орохоос өмнө шимэгчийг хянах.

    Туулгалтын бэлдмэлийг сонгон хэрэглэхэд анхаарах зүйлс:

    • Малын нас, жин, төрлөөс шалтгаалан тунг зөв тооцоолох.

    • Малын биед дасал болохоос сэргийлэн тухайн шимэгч хорхойд үйлчлэх зөв туулгалтын бодис хэрэглэх.

    • Бүх малд нэгэн зэрэг туулга өгөх. Шимэгч хорхойг оношлох, сэргийлэх:

    • Малын цусны шинжилгээ, баасны шинжилгээ хийлгэх.

    • Байгаль, бэлчээрийн эрүүл ахуйг хангах.

    • Угаалга, туулга, боловсруулалтыг малын эмчийн хяналтад хийлгэх.

    Хашаа хороо, өтөг бууц зэргийг цэвэрлэн, халдваргүйжүүлэлт хийх. ✍️ Иймд малчид та бүхэн хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлан малаа тогтмол угаалга, туулга, боловсруулалтад хамруулаарай!!!

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on June 12, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on June 12, 2025 at 10:24 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at support@pubt.io