09/19/2026 | Press release | Distributed by Public on 09/19/2026 04:14
"Насан туршийн суралцахуйн төв"-тэй хамтран аж ахуйн үйлчилгээний хоригдлуудад "Давсаар бүтээл урлах" гар урлалын сургалт зохион байгууллаа.
Уг сургалтаар хоригдлууд давсаар төрөл бүрийн хэлбэр, дүрс бүхий бүтээл хийх үндсэн арга техникт суралцаж, хэлбэржүүлэх, хатаах, будах, арга барилыг дадлагаар эзэмшиж, өөрсдийн сонирхсон бүтээлийг урлаж эргэлтээр ирсэн гэр бүлийн гишүүддээ гардуулан өгсөн.
Хоригдлуудын гарын ур дүй, бүтээлч сэтгэлгээ, тэвчээрийг хөгжүүлэх сургалтыг Насан туршийн суралцахуйн төвийн багш С.Гаукар, К.Ахтолхин нар удирдан зохион байгууллаа.