Ministry of Foreign Affairs of Mongolia

11/17/2026 | Press release | Distributed by Public on 11/16/2026 21:24

МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ХОНГОР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

"Дуу хоолойгоо нэгтгэж, бодит шийдэлд хүрье" уриан дор зохион байгуулагдах тус зөвлөгөөнөөр малчин эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлого, гэр бүл, хүүхдийн хөгжил, мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэнэ.

Зөвлөгөөнд хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүүхэд, гэр бүл, мал эмнэлэг, хөдөлмөр, халамжийн чиглэлийн мэргэжилтнүүд оролцож, мэдээлэл, зөвлөгөө өгч, малчин эмэгтэйчүүдийн санал хүсэлтийг сонсон, шийдвэрлэх боломжийн талаар санал солилцоно.

Зорилго нь малчин эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэгтгэх, нийгмийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын бодлого, үйлчилгээнд тэдний санал санаачилгыг тусгахад оршино.

Малчин эмэгтэйчүүд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Хэзээ: 2026.11.19-ний өдөр, 12:00 цагт

Хаана: Хонгор сумын Соёлын төв

Хамрах хүрээ: Дархан, Орхон, Шарын гол, Хонгор сумдын малчин эмэгтэйчүүд

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on November 17, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on November 17, 2026 at 03:25 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]