Ministry of Foreign Affairs of Mongolia

09/08/2026 | Press release | Distributed by Public on 09/07/2026 22:52

“ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ” хөтөлбөр “УРАН ДӨШ” хүүхдийн зусланд амжилттай хэрэгжлээ

Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Хүүхэд гэр бүл хөгжил хамгалаалын газар, Цагдаагийн газрын гурван талт хамтын ажиллагааны гэрээний дагуу хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.1.5, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.7, 35 дугаар зүйлийн 35.1.2, 35.1.6-г үндэслэн "Уран дөш" хүүхдийн зусланд амарч байгаа амрагч хүүхдүүдийн аюулгүй байдал, орчин нөхцөлтэй очиж танилцаж, сургалт мэдээллийн ажлыг хамтран зохион байгуулан урьдчилан сэргийлэх зөвлөн туслах зорилго бүхий "ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ" хөтөлбөр Хүүхдийн зусланд амжилттай хэрэгжлээ.

Тус хөтөлбөрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 2-р сарын 18-ны өдрийн А\55 дугаар тушаалыг үндэслэн 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 8 сарын 18-ны өдөр хүртэл 7 ээлжийн 1000 орчим хүүхдүүдийн аюулгүй байдал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ахмад ажилтан Б.Баярсайхан, Ц.Бямбаа, С.Содномбямба нар "Хүүхэд хамгаалагч"-аар ажиллах гэрээ байгуулан хариуцлагтайгаар хамтран ажилласанд талархаж байна.

Мөн хүүхэд хамгаалагч нар маань зусланд амрах гэж байгаа хүүхдүүдийг хариуцсан бүлгийн багш нартай хамтран хүлээн авч, хүүхэд тээвэрлэлтийн явц болон зорчих хөдөлгөөний зөвлөгөөг өгч тухайн ээлж буухад эцэг, эхэд нь хүлээлгэн өгсөн. Мөн зуслангийн 3-р ээлжинд хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхэд хамрагдсан бөгөөд тухайн амрагч хүүхдүүдэд нэг бүрчлэн зөвлөгөө зааврыг өгч сургалтын үйл ажиллагаанд чиглүүлэгч багшаар хамтран оролцсон.

Ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 1 төрлийн санамж, сэрэмжлүүлэг зуслангийн багш, ажилтан албан хаагч нарт хүргэсэн. Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж зорилгоор эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд хүүхдийг зам тээврийн болон гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлж хүүхдийн аюулгүй байдлыг ханган, дэмжлэг үзүүлж ажилласан юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 08, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 08, 2026 at 04:52 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]