Ministry of Foreign Affairs of Mongolia

02/09/2026 | Press release | Distributed by Public on 02/09/2026 20:10

ӨНДӨРХААНЫ ЦОМ ХҮЧИТ 128 БӨХИЙН БАРИЛДААН

Билгийн тооллын XVII жарны сүрээр дарагч "Гал морь" жилийн сар шинийн баярт зориулсан, үе үеийн сумын алдарт уяач нарт хүндэтгэл үзүүлэх "Өндөрхааны цом" хүчит 128 бөхийн барилдаан 2026 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Чингис хотод зохион байгуулагдана.

Мөн үеэр үндэсний бөхийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, уяач, харваачдын хөдөлмөр, гавьяаг алдаршуулахын зэрэгцээ улс, аймгийн цолтой хүчит 128 бөх зодоглоно.

Эрхэм хүндэт нутгийн зон олон, бөх сонирхогчид та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж үзэж сонирхохыг урьж байна.

Хэнтий аймаг, Биеийн тамир спортын газар

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on February 09, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 10, 2026 at 02:10 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]