Ministry of Foreign Affairs of Mongolia

08/14/2026 | Press release | Distributed by Public on 08/13/2026 20:42

'КОП17'-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ СҮҮЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулах Үндэсний хорооны 19 дүгээр буюу сүүлийн хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар Монгол Улсыг төлөөлөн "КОП17"-ын хэлэлцээрт оролцох 23 хэлэлцээрийн асуудлыг танилцуулж, хурлын үеэр ажиллах төрийн албан хаагчид, сайн дурын идэвхтнүүд, НҮБ-ын албан ёсны зургаан хэлний синхрон орчуулагчид, үйлчилгээний жолооч нар зэрэг зохион байгуулалтын багийн бэлэн байдлыг хэлэлцлээ.

Үндэсний хорооны зүгээс "КОП17"-ын бэлтгэл ажлыг хангахад хамтран ажилласан нийт байгууллага, албан хаагчид, сайн дурынханд талархал илэрхийлж, Монгол Улс Олон Улсын зочид, төлөөлөгчдөө хүлээн авах бэлтгэлээ ханган, хурлыг зохион байгуулахад бэлэн болсныг онцоллоо.

✅ "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь "КОП17"-ын бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлээс хэрэгжүүлж буй ажлуудад холбогдох чиг үүргийн хүрээнд оролцон ажиллаж байна.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ

ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 14, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 14, 2026 at 02:42 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]