03/01/2026 | Press release | Distributed by Public on 03/01/2026 20:48
✅✅✅ ОЙН НӨӨЦИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ ОЙГООР БҮРХЭГДСЭН ТАЛБАЙГ 8.71 ХУВЬ ГЭЖ БАТАЛЛАА Тус зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын ойн сангийн шинэчилсэн тоо баримтыг хэлэлцэж, ойгоор бүрхэгдсэн талбайг 8.71 хувь гэж баталлаа. Дорноговь аймгийн ойн сангийн нийт талбай 116893 га байгаагаас 55843 га буюу 47.8 хувь нь ойгоор бүрхэгдсэн талбай, 61050 га буюу 52.2 хувь нь ойгоор бүрхэгдээгүй талбай эзэлж байна. Ойн сангийн талбайг аймгийн нийт газар нутагтай харьцуулвал 1.06 хувийг ойн сан бүхий талбай эзэлж байна. Эх сурвалж: Ойн газар