12/03/2025 | Press release | Distributed by Public on 12/04/2025 02:07
Дотоод хэргийн их сургуулийн Дэд бөгөөд Цэргийн зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг тэргүүтэй төлөөлөгчид, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албаны мэргэжилтнүүд, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны удирдлагуудын хамт БНСВУ-ын Ардын цагдаагийн академид ажлын айлчлал хийж байна. Энэхүү айлчлалыг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны дэмжлэгтэйгээр 2025 оны 12 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Ажлын айлчлалын хүрээнд БНСВУ-ын Ардын цагдаагийн академийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Мөн "Сонсогч солилцоо"-ны хөтөлбөрийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байгааг онцлон, цаашид хөтөлбөрийг тогтвортой үргэлжлүүлэх, "Криминологи, Кибер аюулгүй байдал" чиглэлээр бакалавр, магистр, докторын түвшинд харилцан суралцах, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ багш, албан хаагчдыг урт болон богино хугацааны мэргэшүүлэх сургалтад хамруулах, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны хурал зохион байгуулах, зочин багшийн хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар харилцан тохиролцсон байна.