Ministry of Foreign Affairs of Mongolia

09/25/2026 | Press release | Distributed by Public on 09/24/2026 21:11

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫГ ТОГТВОРТОЙ БОЛГОЖ, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ.

Засгийн газрын 2026 оны есдүгээр сарын 23-ны хуралдаанаар Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын жилийн урсгалыг 2028 он гэхэд 5.5 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьжээ.

➡️ Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг татах, хадгалах, дэмжих, мөн ногоон санхүүжилт, сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн хөрөнгө оруулалтад бодлогын дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.

✅ "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК" ХХК нь Нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдийг хөрөнгө оруулагчдад бэлтгэх, хөрөнгө оруулалтын бэлэн байдлыг сайжруулах, санхүүжилтийн бүтцийг боловсруулах, дотоод болон Олон Улсын хөрөнгийн эх үүсвэртэй холбох чиглэлээр ажилладаг. Иймд хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой болгож, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх төрийн бодлого нь Улаанбаатар хотын төслүүдэд Олон Улсын хөрөнгө оруулалт, ногоон болон тогтвортой санхүүжилтийн эх үүсвэр татах боломжийг нэмэгдүүлэх суурь нөхцөл болж байна.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар, 2026.09.23

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 25, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 25, 2026 at 03:11 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]