02/24/2026 | Press release | Distributed by Public on 02/24/2026 20:53
Өглөөг хэрхэн эхлүүлнэ, хүүхдийн тэр өдрийн сэтгэл хөдлөл тийм л байна Цэцэрлэгийн үүдэнд салж байхдаа дараах үгсийг хэлээд үзээрэй. "Ээж/Аав нь чамд маш их хайртай шүү" "Чи чадна аа, сайхан өдөр болно" "Найзуудтайгаа гоё тоглоорой" "Багшийнхаа үгийг сайн сонсоорой" "Инээмсэглээд өдрөө эхлүүлээрэй" "Ээж/Аав нь чамайг удахгүй авна аа" ❤️ "Чи миний бахархал шүү" Өглөөд хүүхэддээ сайхан үгс хэлвэл таны болон хүүхдийн тань өдөр сайхан эхлэх болно.Мөн таны хүүхэд сайхан үгс сонссоноор: - хүүхдэд аюулгүй мэдрэмж төрөх болно - өөртөө итгэх итгэлтэй өдрийг эхлүүлнэ - сайхан үгс хэлэхдээ хэт нялцагнаад, хэт хошуугаа унжуулаад хэлээд байж болохгүй шүү Та өглөө хүүхдэдээ ямар үг хэлдэг вэ? хуваалцаарай