Results

Ministry of Foreign Affairs of Mongolia

08/27/2026 | Press release | Distributed by Public on 08/26/2026 19:38

🌏“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ 3 ӨДРИЙН ТУРШ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Энэ удаагийн фестивалийг Монгол Улс санаачилж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас зарлан, 2026 онд 102 улс хамтран тэмдэглэж буй "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил", Монгол Улсад зохион байгуулагдах "Цөлжилттэй тэмцэх тухай" конвенцын талуудын 17 дугаар их хурлын үеэр Монгол Улсын Соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэл болон Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан долоон ай савын 362 төрөл зүйл, эдгээр өвийг өвлөн эзэмшсэн аймаг, нийслэлийн 990 өвлөн уламжлагч, суралцагчид нэгэн дор хуран чуулж 3 өдрийн турш соёлын өвөө сурталчлан таниуллаа.

"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд Булган аймгаа төлөөлөн оролцсон нийт өвлөн уламжлагчид, өвлөн суралцагчид болон Монголын Морин хуурын музей, Аймгийн Хөгжимт жүжгийн театр, Музей, Нийтийн номын сан, Соёлын ордон, Соёлын төвүүдийн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 27, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 27, 2026 at 01:38 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]