Ministry of Foreign Affairs of Mongolia

02/02/2026 | Press release | Distributed by Public on 02/02/2026 22:13

ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГААС 2025 ОНЫГ ТҮҮХЭНД БҮРТГЭГДСЭН ХАМГИЙН ДУЛААН ГУРВАН ЖИЛИЙН НЭГ БОЛСНЫГ АЛБАН ЁСООР БАТАЛЛАА

Дэлхийн цаг уурын байгууллагаас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа. Дэлхийн цаг уурын байгууллагын (ДЦУБ) найман өөр өгөгдлийн цуваанд тулгуурласан нэгдсэн шинжилгээгээр дэлхийн дундаж гадаргын температур нь 1850-1900 оны (аж үйлдвэржилтийн өмнөх үе) дундажтай харьцуулахад 1.44 °C-аар (±0.13 °C хазайцтай) дулаарсан байна. Эдгээр найман өгөгдлийн цувааны хоёр нь 2025 оныг 176 жилийн хэмжилтийн түүхэн дэх хоёр дахь хамгийн дулаан жил, харин үлдсэн зургаа нь гурав дахь хамгийн дулаан жил гэж тус тус ангилжээ. 2023-2025 онууд бүх найман өгөгдлийн цуваан дахь хамгийн дулаан гурван жил боллоо. 2023-2025 оны нийлбэр гурван жилийн дундаж температур нь аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 1.48 °C-аар (±0.13 °C) их байна. Мөн сүүлийн арван нэгэн жил (2015-2025) нь бүх найман өгөгдлийн цуваан дахь хамгийн дулаан жилүүд байсныг мэдээллээ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on February 02, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 03, 2026 at 04:13 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]