Ministry of Foreign Affairs of Mongolia

09/08/2026 | Press release | Distributed by Public on 09/08/2026 01:04

ГЕГ: Монгол, Хятадын гаалийн байгууллагууд хилийн боомтын нэвтрүүлэх чадавх болон гаалийн хяналт, шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр[...]

Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Хөх хотын гаалийн байгууллага хоорондын 2026 оны ажлын уулзалт энэ сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Уулзалтыг Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын Хяналт, хорио цээрийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сүхбаатар, БНХАУ-ын Хөх хотын гаалийн намын хорооны гишүүн, дэд дарга Хоу Вэнбо нар тэргүүлж, хоёр улсын гаалийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил дамнасан худалдааг хөнгөвчлөх, гаалийн хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр санал солилцов.

Мөн цаашид ашигт малтмалын бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр улсын Гаалийн ерөнхий газар хооронд холбогдох харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах үйл явцыг дэмжих, хилийн боомтуудын гадаад худалдааны статистик мэдээлэл солилцох хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгалийн гамшиг, нийтийн эрүүл мэнд болон хүн, мал, амьтан, ургамлын өвчин, хөнөөлт организмын дэгдэлт зэрэг онцгой нөхцөлд мэдээлэл шуурхай солилцох механизм бий болгох, тээврийн хэрэгсэлд ачсан нүүрсийг шинэ төрлийн барьцалдуулах аргаар битүүмжлэх талаар судлах зэрэг асуудлаар хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Айлчлалын хүрээнд Хөх хотын гаалийн төлөөлөгчид Гаалийн төв лабораторийн үйл ажиллагаа болон Гашуунсухайт боомтоор экспортолж буй нүүрсний гаалийн хяналт, шалгалтын үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан бөгөөд тус уулзалт нь Монгол, Хятадын гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын худалдааг хөнгөвчлөх, хилийн боомтын нэвтрүүлэх чадавх болон гаалийн хяналт, шалгалтын үр нөлөөг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг талууд онцолж байлаа.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 08, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 08, 2026 at 07:04 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]