09/18/2025 | Press release | Distributed by Public on 09/18/2025 06:52
Манай байгууллага ажилтнуудын тав тух, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс гал тогооны агааржуулалтын системийг бүрэн шинэчиллээ. Шинэчлэлийн хүрээнд: Өндөр хүчин чадалтай, бага дуу чимээтэй сорох төхөөрөмж суурилуулсан Олон давхар шүүлтүүр бүхий орчин үеийн систем ашигласан Агаарын хоолойг зэвэрдэггүй, дулаан тусгаарлагчтай материалаар сольсон Автомат хяналтын тохиргоотой болгов ✨ Үр дүнд нь: Гал тогоонд үүсэх уур, тосон тоосонцор мэдэгдэхүйц багассан Ажиллах орчин цэвэр, эрүүл ахуйн шаардлага бүрэн хангагдсан Эрчим хүчний хэмнэлт сайжирсан Бид ажилтнуудынхаа ая тухтай, аюулгүй орчны төлөө тасралтгүй хөрөнгө оруулалт хийсээр байх болно.