09/26/2026 | Press release | Distributed by Public on 09/25/2026 23:13
Аймгийн Засаг даргын захирамжаар 2025-2026 онд зохион байгуулсан "Хүн бүр ном уншицгаая" аяны хүрээнд сум орон нутагтаа номын сангийн үйлчилгээг өргөжүүлэх, иргэд, хүүхэд, залуучуудын ном унших сонирхлыг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт ажлыг зохион байгуулан ажиллалаа.
Тус аяны хэрэгжилтийг дүгнэхэд Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоноос Баянгол сумын Соёлын төвийн Номын сан ТЭРГҮҮН БАЙР эзэлж, амжилтын шагналаа Сэлэнгэ аймгийн "Номын баяр" арга хэмжээний үеэр гардан авлаа.
Энэхүү амжилт нь номын сангийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх, ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэх, уншигчдын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, санаачилгын үр дүн юм.
Аяныг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлсэн Сэлэнгэ аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлалын газар, Аймгийн нийтийн номын сангийн хамт олонд талархал илэрхийлье.
Мөн аяныг сум орон нутагтаа зохион байгуулах ажлыг хариуцан, идэвх санаачилгатай ажилласан номын санч Н.Долгорсүрэн, номын сангийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажилладаг Соёлын төвийн хамт олон болон нийт дэмжигчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.