01/16/2026 | Press release | Distributed by Public on 01/17/2026 09:09
Үндэсний түвшинд гурван удаа магадлан итгэмжлэгдсэн Улаанбаатар Эрдэм Их Сургууль нь багш, боловсролын мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр Монгол Улсад нэр хүндтэй дээд боловсролын байгууллага юм. Тус сургуулийн Сургуулийн өмнөх боловсрол (СӨБ)-ийн 1 жилийн хөрвөх хөтөлбөр нь өөр мэргэжлийн багш нарыг СӨБ-ийн чиглэлд хөрвүүлэн, мэргэжлийн ур чадварыг нь хөгжүүлэхэд чиглэсэн сургалт юм.
Хөтөлбөрийн онцлог нь:
Онол ба практикийн уялдаа: Хөтөлбөр нь онолын мэдлэгийг практикт шууд хэрэглэх боломжтой бүтэцтэй.
Хүүхдийн хөгжлийн онол: Хүүхдийн нас, хөгжил, суралцах онцлогт тохирсон арга зүйд суралцана.
Сургалтын арга зүй: Сургалтын төлөвлөлт, заах арга барил, үнэлгээний аргачлалыг багтаасан.
Практик дадлага: Хүүхдэд чиглэсэн практик дадлагыг сургууль, цэцэрлэгт хийж, бодит туршлага хуримтлуулна.
Энэхүү хөтөлбөр нь багшийн мэргэжлийн ур чадвар, багшлах арга барилыг гүнзгийрүүлж, сургуулийн өмнөх боловсролын салбарт шаардлагатай мэдлэг, чадварыг олгоход чиглэгдсэн цогц сургалт болж байна.