02/16/2026 | Press release | Distributed by Public on 02/15/2026 18:54
Айлчлан ирж буй XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн сар шинийн баярын босгон дээр хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж, аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан Баяндэлгэр сумын малчин Ч.Баатархүү гэргий Д.Уламбаяр нарын шагналыг аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Доржпүрэв малчны хотонд нь гардуулан өглөө. Ч.Баатархүү 1990 оноос мал маллаж эхэлсэн ба ханьтайгаа 1997 онд ханилснаас хойш тасралтгүй мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж, эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн, хөдөө аж ахуйн салбар, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж яваа хичээнгүй малчин өрх юм.