08/17/2026 | Press release | Distributed by Public on 08/17/2026 00:15
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 4 дүгээр сард Төв аймагт ажиллах үеэрээ шинэхэн 3 гавьяатын цол тэмдгийг гардуулж баяр хүргэж байсан билээ.
Тэдний нэг Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Уртнасангийн Болормаа "Гавьяат багш"-ийн цолны найраа Батсүмбэр сумандаа тэмдэглэж, аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албанаас Хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ.
Oлон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл, шавь нартаа зориулсан сэтгэлийн үр дүн нь тэнд цугласан нутгийн иргэд, олон шавь нарын хүндэтгэлээс харагдаж байлаа.