01/20/2026 | Press release | Distributed by Public on 01/20/2026 00:29
2026 онд аймаг, нийслэлийн засаг дарга нартай хамтран ажиллах гэрээнд:
Хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа халдварт бус өвчний үеийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор олон улсын жишигт нийцсэн Яаралтай тусламжийн үндэсний төв, тогтолцоог бий болгох,
Алслагдсан эрүүл мэндийн төвүүдэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нарны болон газрын гүний сэргээгдэх эрчим хүчийг ашиглах түүхий нүүрсний хэрэглээг сумдад бууруулах,
Урьдчилан сэргийлэх эрт, илрүүлэх арга хэмжээнүүд зэрэг үндэсний хэмжээнд хэрэгжиж буй эрүүл мэндийн 18 арга хэмжээг хамтран хийхээр тус тус тусгалаа.
Уг гэрээний үндэслэлд "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагааг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр тусгасан юм.
Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтүүдтэй уялдуулж эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлтүүд гарсан нь олон улсад хүлээсэн манай улсын үүрэг амлалтыг биелүүлэх чухал алхам болж байгаагаар онцлог билээ.