02/11/2026 | Press release | Distributed by Public on 02/11/2026 19:54
Авлигатай тэмцэх газрын авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө. Энэхүү өөрчлөлт нь "Монгол Улсын Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө"-ний дагуу хийгдсэн бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2025 оны 190 дүгээр тогтоолоор баталгаажсан. Хуучин 110 дугаар нь 2026 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл давхар ажиллах бөгөөд түүнээс хойш 1-110 дугаар хэвийн горимоор үйл ажиллагаа явуулна. Иймд төрийн болон бусад байгууллагууд цахим систем, албан ёсны цахим хуудас, нийгмийн сүлжээ, сурталчилгааны материал дахь 110 дугаарыг 1-110 болгон шинэчлэх шаардлагатай байна.