01/27/2026 | Press release | Distributed by Public on 01/28/2026 19:11
Монгол Улсын Засгийн газар, улс, аймгийн Онцгой комиссоос өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан 27 сумын малчин өрхүүдэд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд өнөөдөр аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр Алтанбулаг суманд ажиллаж, малчин иргэдэд өвс, тэжээлийг хүлээлгэн өглөө. Мөн тус сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт хийж байна.