02/16/2026 | Press release | Distributed by Public on 02/15/2026 19:13
Билгийн тооллын шинийн 26, 27-ны билэгт сайн өдрүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Г.Мөнхгэрэл болон сумын удирдлагууд Төв аймгийн Засаг даргын шийдвэрээр Эрдэнэсант сумаас тодорсон аймгийн "Аварга малчин-өрх" болох Пүрэвжавын Нямцогзол, Бархасдоржийн Эрдэнэпүрэв, Далантайн Үүрцайх, Бямбасүрэнгийн Ууганбаяр нарын гэр бүлд, мөн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн "Ж.Самбуугийн нэрэмжит залуу аварга малчин-өрх"-өөр шалгарсан Ёндонгийн Цэнддорж, Нарантуяагийн Эрхэмбаяр нарын гэр бүлд хүндэтгэл үзүүлж, шагналыг малчны хотонд гардуулан өглөө. Та бүхэн минь айлчлан ирж буй XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал Морин жилдээ сайхан шинэлээрэй. Эрдэнэт малын буян хишиг арвижин дэлгэрэх болтугай